Либерид 11 хүн үл мэдэгдэх өвчнөөр нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-05-01 16:30:37
МОНРОВИЯ. /VOA/. НҮБ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, үл мэдэгдэх хачин жигтэй өвчин тархсаны улмаас Либери улсад 11 хүн амиа алдсан байна. Эмч нар эболагийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан ажээ.  

ДЭМБ баасан гарагт мэдэгдсэнийг үзвэл, эдгээр хүмүүс идсэн хоол хүнс эсвэл элдэв химийн бодис, нянгаар өртөн өвчилсөн эсэхийг мэргэжилтнүүд нягтлан шалгаж байгаа аж.

Нийслэл хотоос барагцаалбал 400 км-ийн зайд орших Синое мужид хэвлий орчмоор нь өвдсөн таван хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаагаас хоёрынх нь бие хүнд байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон энэ үйл явдал Эболагийн тахлын улмаас Либерид 4800 гаруй хүн амиа алдсан талаарх аймшигт дурсамжийг дахин сэдрээлээ. Үл мэдэгдэх өвчнөөр өвчилсөн дээрх хүмүүс бүгд хамаатныхаа оршуулах ёслолд оролцсон байна. Энэ нь Эболагийн вирусаар нас барсан хүмүүсийн цогцсонд хүрсэн хүмүүс ийм өвчнөөр өвчилж байсантай адил тохиолдол юм.
 
Х.Сарнай 

 


  

Холбоотой мэдээ