Дөрвөн сурагч 17 сая төгрөгийн тэтгэлэг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-04 12:14:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас эрхлэн  “Залуучуудын хөгжлийн төв”, Улаанбаатар хотын Отгонтэнгэр их сургуультай хамтарч Ерөнхий боловсролын  сургуулиудад суралцаж буй төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор лекц сонсголоо.
Лекцэнд “Мэргэжил сонголт хувь хүний хөгжил” сэдвээр сэтгэл судлалын докторант Б.Энхбаяр илтгэл тавьж, төгсөх ангийн 400 гаруй сурагч хамрагджээ. 
Мөн үеэр амжилттай суралцсан Дархан сумын 15 дугаар сургуулийн сурагч н.Энх-Амгаланд Отгонтэнгэр их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах сургалтын тэтгэлэг болон дотуур байранд үнэ төлбөргүй амьдрах нийт 12 сая төгрөгийн батламж, Нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Дэлгэрмөрөнд нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу нэг сая төгрөг, 18 дугаар сургуулийн сурагч н.Энхцэцэг, “Энэрэл” цогцолбор сургуулийн сурагч н.Отгонцэцэг нарт нэг жилийн сургалтын төлбөр дөрвөн сая төгрөг нийт 17 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ