Польшийн шинэ Засгийн газрын байр суурь тодорхойгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 13:29:02

ПРАГА. /Sputnik/. Шилжин суурьших мэтийн чухал асуудалд Польшийн шинээр сонгогдсон Засгийн газар ямар байр сууринаас хандахыг урьдчилан тодорхойлох боломжгүй байна хэмээн Чехийн Гадаад хэргийн яамнаас манай агентлагт мэдээллээ.

Хууль ба шударга ёс нам ням гарагт Польш улсад болсон улсын парламентын сонгуульд саналын 37.58 хувийг авч ялсан юм.

“Олон улсын хэлэлцэх гол сэдэв болсон асуудлууд, ялангуяа, шилжин суурьших асуудлаар Польшийн шинэ Засгийн газрын байр суурийг урьдчилан таамаглах боломжгүй. Эхлээд тэд Засгийн газраа байгуулахыг бид хүлээх хэрэгтэй” хэмээн Прага үзэж байна.

Хууль ба шударга ёс нам Польшийн үндэсний сонирхлыг тэргүүнд тавихыг Европын Холбооноос хүсэв. Тус нам злотыг үндэсний мөнгөн дэвсгэрт хэвээр байлгах, дайнд нэрвэгдсэн улсаас шилжин суурьшигчид, лалын шашинтай дүрвэгчдийг хүлээн авахаас татгалзах чиглэлтэй байгаа юм.

Есдүгээр сард Европын Холбооны улсуудын Дотоод хэргийн сайд нар 160 мянган дүрвэгчийг гишүүн орнуудад хувь тэнцүүлэн тараах төлөвлөгөө баталжээ.

Их Британийн “Populus” компанийн явуулсан санал асуулгад оролцогчдын 51 хувь нь өмнөх Засгийн газар нь дүрвэгчдийг хүлээн авсныг буруушаасан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ