Дүрвэгчдийн завь хөмөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-29 11:31:50

МОСКВА. /Sputnik/. Грекийн Лесбос арлын орчимд дүрвэгчдийн завь хөмөрснөөс 3 хүн живж, 240 хүнийг аварчээ.  

Телевизийн “ITV” сувгийн мэдээлснээр, хэдэн хүн модон завинд сууж явсан нь тодорхойгүй байна.

Ойрхи Дорнод, Хойд Африкийн дайнтай бүс нутгаас хэдэн зуун мянгаараа дүрвэж буй шилжин суурьшигчдаас үүдсэн хямралд Европ нэрвэгдээд байгаа юм.

Нийтдээ 500 мянган дүрвэгч Грекийг зорьсноос Лесбос аралд  талаас илүү хувь нь ногдож байна гэж Европын Холбооны хилийн “Frontex”  агентлаг мэдээлсэн байна.

2015 онд Газар дундын тэнгисийг гатлан Грекийг зорих дүрвэгчдийн тоо өнгөрсөн жилийнхээс 15 дахин их байна хэмээн Олон улсын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах байгууллага мэдээлжээ.

Х.Аминаа

Холбоотой мэдээ