114 цогцсыг эх нутагт нь авчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-02 10:00:08

МОСКВА. /Sputnik/. Иргэний агаарын тээврийн “The Airbus 321” нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг ачсан эхний онгоц Египетээс Санкт-Петрбургт ирсэн байна.

“Когалымавиа” агаарын тээврийн компанийн сүйрсэн онгоцны ослоор амь үрэгдсэн 224 хүний 114 цогцсыг тээсэн “EMERCOM Il-76” нисэх онгоц Санкт-Петербург хотод буусан тухай Оросын Онцгой байдлын дэд сайд Владимир Степанов мэдээлсэн байна.  

Цогцсыг хэн болохыг тодорхойлохоор 200 гаруй ДНХ-ийн сорьцыг зорчигчдын гэр бүл, хамаатнуудаас цуглуулаад байгаа юм. Цогцос тодорхойлох ажлын бэлтгэлийг бүрэн хангасан хэмээн Оросын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ