АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “шинэ Гитлер” гэж нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-20 09:00:21
МОСКВА. /РИА Новости/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулган дээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро тайлбарлахдаа Америкийн удирдагчийг олон улсын бодлого дахь “шинэ Гитлер” гэж нэрлэсэн тухай “EFE Noticias” агентлаг мэдээлэв.
 
"Олон улсын бодлого дахь шинэ Адольф Гитлер болж буй өөрийгөө дэлхийн эзэн хэмээн тооцогч ноён Дональд Трампын түрэмгий үг Венесуэлийн ард түмний эсрэг чиглэж байсан хэдий ч хэн ч бидэнд заналхийлж зүрхлэхгүй” гэж Мадуро мэдэгдсэн байна.
Америкийн ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлсэн хөтөлбөрийн шинжтэй илтгэлдээ Венесуэлийг дарангуйлал тогтоож, “тус улсыг сүйрэлд хүргэх бүтэхгүй социалист үзэл суртал” мөрдөж байна хэмээн шүүмжлээд, АНУ цаашид ч Каракасын эсрэг хориг арга хэмжээгээр дарамт шахалт үзүүлнэ гэж мэдэгджээ.  
 
Өмнө нь Венесуэлийн гадаад явдлын яам Д.Трампын хэлсэн үгийг тайлбарлаж, Америкийн удирдагчийн үг олон улсын эрх зүйтэй зөрчидөж байна гэж тэмдэглэсэн юм.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ