Дорнод аймагт энэ онд 135 иргэн шинээр газар эзэмшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/Дорнод аймагт энэ онд 135 иргэн шинээр газар эзэмшсэн бол 580 иргэний газар өмчлөх асуудал хяналтын шатандаа явж байна. Тодруулбал, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 824 иргэнд 27 га газар өмчлүүлэхээр төсөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 135 иргэнд газар өмчлүүлэх захирамж гарч, 580 иргэнд тухайн газрыг өмчлүүлэх эсэх талаар холбогдох шаардлагатай судалгааг хийж байна гэж тус аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.
Хэрлэн сумын ИТХ-аас тус аймгийн хэмжээнд 824 иргэнд газар өмчлүүлэх саналыг холбогдох байгууллагуудад уламжилж, үүнийг хэвээр баталжээ. Харин Дорнод аймгийн ИТХ-аас агаарын бохирдол, утаатай холбоотойгоор 2, 3, 4, 10-р багийн одоо байгаа гэр хорооллоос хойшхи газарт газар олгохгүй гэсэн шийдвэр гаргаснаар 116 иргэнд газар өмчлүүлэх боломжгүй болсон байна.
Монгол Улсын иргэн гэр орон сууцны хашаа барих зориулалтаар 0,7 га газрыг үнэ төлбөргүй өмчлөн эзэмших хуулийн заалттай байдаг. Энэ үзүүлэлтээрээ Дорнод аймаг харьцангуй дээгүүрт ордог.

Д.Дэлгэрмаа