“Эрүүл шүд” аян зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг шүдний өвчлөлийн шалтгаан нөхцлийг бууруулах зорилгоор аймгийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 17 сум, 6 тосгодын 3-16 насны хүүхдүүдийн дунд “Эрүүл шүд” аяныг өрнүүлэхээр тусгажээ. Энэхүү аян 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний шат энэ онд Жавхлант, Сант, Хушаат, Дулаанхаан, Түнхэл зэрэг сум, тосгодын 3-16 насны хүүхдүүдийн дунд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Эрүүл шүд” аянд хамрагдаж байгаа дээрх сумдад эхний шатны үзлэг бүрэн дуусч, эмчилж, эрүүлжүүлэх ажлыг Жавхлант, Сант сумдад үргэлжлүүлэн явагдаж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын удирдамжтай хэрэгжиж буй энэ ажлыг сум, тосгодын Засаг дарга, түүний удирдлагын баг хамт олон дэмжиж, шүдний өвчлөлтэй хүүхэд багачуудыг эмчилгээнд бүрэн хамруулах ажлыг шуурхай зохион байгуулан дэмжин ажиллаж байгаа аж.
Шүд цоорлын тархалт Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 70 хувьд нь буюу шүдний цоорлын эрчмээр 2.8 хувьтай байна гэсэн судалгаа гарчээ. Насны хувьд авч үзэхэд 0-16 насны хүүхдүүдийн дунд 80-95 хувь байгаа бол насанд хүрэгчдийн тухайд 60 буюу түүнээс дээш хувьтай тохиолддог байна. Монгол Улсын хэмжээнд “Амны хөндийн эрүүл мэнд” хөтөлбөрийг 2006-2015 онд батлан гаргаж хэрэгжилтийг ханган ажилласан ч шүдний өвчлөл төдийлөн сайн буурахгүй байгаа ажээ.
Хүмүүс амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг өөртөө бий болгож чадаагүйгээс болж шүдгүйтэх эрсдэлд өртдөг байна. Шүдний өвчлөл яагаад элбэгших болсон шалтгааныг хөдөө сумдад шүдний мэргэжлийн эмч дутмаг байгаатай холбон тайлбарладаг. Мөн хөдөөгийн иргэд аймгийн төвөөс алс зайдуу байрлах, ажил төрөл ихтэй төв суурин газар руу өдөр бүр яваад очих боломжгүйгээс үүдэлтэй ажээ. Иймээс иргэд гол төлөв өвчин хүндэрсэн буюу шүдээ авахуулах хэмжээнд хүртлээ удаан хугацаанд тэсвэрлэж явснаар ийм байдалд хүрдэгийг эмч нар хэлж байна.

Ч.Отгонцэцэг