Бэлтгэл дэслэгч цол олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-16 13:01:43
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бэлтгэл офицерын сургалтад хамрагдсан үүрэгтнүүдэд бэлтгэл дэслэгч цол олгох ажиллагаа аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Эх орныхоо тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэх цэрэг эрс 6 дугаар сард дайчилгааны бэлтгэл нөөцийн бэлтгэл офицерын сургалтанд хамрагдсан бөгөөд тэд өнөөдөр ийнхүү бэлтгэл үүрэгтний дэслэгч цолоо нэр төртэйгөөр гардан авч байна.

Цол олгох арга хэмжээний үеэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Энхтөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/990 дугаар тушаалыг уншиж сонордууллахын зэрэгцээ Монгол цэргийн эрдэм чадварыг багагүй хугацаанд бие сэтгэлээрээ мэдэрч бэлтгэл офицерын эгнээнд багтаж бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэн бэлтгэл дэслэгч цолоо гардан авсан эрхэм үүрэгтнүүдэд баяр хүргэсэн юм.
Бэлтгэл цол авсан бэлтгэл үүрэгтнүүд хуульд заасан хугацаанд бэлтгэл сургалтад хамрагдах ажээ.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ