Шилжилт хөдөлгөөний дийлэнх нь гурван аймаг руу чиглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-18 23:16:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн шилжилт хөдөлгөөний ирэх, явах циклийн ихэнх нь ердөө гурван чиглэлд байгаа ажээ.
Энэ онд Сэлэнгэ аймагт бусад аймаг хотоос нийтдээ 1434 хүн шилжин иржээ. Эдгээр шилжин ирэгсдийн 61.1 хувь нь Улаанбаатар хот, Дархан–Уул, Орхон аймгаас байгаа юм. Харин шилжиж явсан нийт 1294 иргэдийн 56.6 хувь нь мөн Улаанбаатар хот, Дархан–Уул, Орхон аймаг руу явжээ.
           Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ