Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг түлхүү дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил орон даяар эхэлж байгаа аж үйлдвэрийн “Цахим мэдээллийн сан”-г бүрдүүлэх аймгийн ажлын хэсэг болон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Сэлэнгэ аймаг жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллахыг хамгийн гол зорилгоо болгож байгаа гэдгээ уулзалтын энэ үеэрээ аймгийн дарга онцоллоо.
Мөн өнөөдөр “тэнгэрийн” гэмээр дэндүү гоёор бичсэн төслүүд маш олноор ирж байгааг Засаг дарга онцгойлон тодотгоод цаашид амьдралын хөрсөнд буусан, эзнээ олсон, орон нутагтаа ашиг тусаа өгөх тийм л төслийг дэмжинэ гэдгээ хэллээ.
Тиймээс “Сэлэнгэ” гэсэн нэрийг тодотгосон, жинхэнэ ажил хийхийг зорьж яваа хүмүүсийнхээ санаачлагыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаар дэмжүүлэн ажиллахаа ч аймгийн дарга амалсан. Сэлэнгэ аймгийн хэмжээнд боловсруулах, олборлох, жижиг дунд гээд 600 гаруй үйлдвэр байдаг байна. Эдгээрийн зөвхөн 180-аад нь л татвараа төлдөг, улсад бүртгэлтэй байгаа аж. Гэвч эдгээр тоо нь яг баталгаатай тоо хараахан биш гэнэ. Иймээс Монгол Улсын хэмжээнд өрнөж буй энэхүү аж үйлдвэрийн “Цахим мэдээллийн сан”-г бүрдүүлэх ажлыг эхлүүлж байгаа аж. Эл бүрдүүлэлтэд сүүлийн гурван жилд улсад татвараа төлсөн, үйл ажиллагаа нь тогтмолжсон үйлдвэрийн газрууд хамрагдах бөгөөд улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд багтаан хийх юм байна.

Ч.Отгонцэцэг