Залуу бөхчүүд Якутаас хос алт, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 11:57:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын тэмцээнээс манай тамирчид хос алт, хүрэл медаль хүртжээ.

ОХУ-ын Якутын  “Триумф” спортын ордонд энэ сарын 2-4-нд болсон уг тэмцээнд 14 орны 150 орчим тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн юм. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас 10 бөх зодоглосноос ийнхүү хоёр алт, хоёр хүрэл медальтай эх орондоо ирэх нь.

Тэмцээний хоёр дахь өдөр 65 кг-д ОУХМ Т.Тулга алт, 86 кг-д Э.Батмагнай хүрэл медаль хүртсэн. Тэмцээний сүүлийн өдөр 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл алт, 92 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл хүрэл медалийн эзэд болов.

Тэмцээний нийт шагналын сан 1,3 сая рубль бөгөөд түрүүлсэн бөх 50 мянга, мөнгө 30, хүрэл 15, аварга тамирчны дасгалжуулагчийг 20 мянган рублиэр шагнажээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ