Тува улсын төрийн тэргүүн Шолбан Кара-Оол 2017 онд 13,643 сая рублийн орлоготой байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КРАСНОЯРСК. /ТАСС/. ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын төрийн тэргүүн Шолбан Кара-Оолын албан ёсны хөрөнгө, орлогын мэдүүлэгт тэмдэглэснээр, түүний орлого 2017 онд 13,643 сая рубль байсан тухай тус бүгд найрамдах улсын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
“2016 онд 4,085 сая рублийн орлоготой байсан төрийн тэргүүний орлого нэмэгдсэн нь хөдлөх хөрөнгө борлуулсантай нь холбоотой. Шолбан Кара-Оолын нэр дээр нэг орон сууц /30,3 м2/ болон Мерседес бенц машин бүртгэлтэй байдаг” гэж дээрх мэдээлэлд дурджээ.
Тува улсын төрийн тэргүүний эхнэрийн орлого 2017 онд 7,026 сая рубль /өнгөрсөн онд 2,452 сая рубль/ байсан байна. Түүний нэр дээр нэг орон сууц /80,1 м2/, орон сууцны бус байр /57 м2/, эдэлбэр газар /8,3 мянган м2/ болон хоёр гарааш бүртгэлтэй байдаг ажээ.

Лу.Батбаяр