Улаанбаатар, Ханой хотын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-05-10 14:25:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсад энэ сарын 9-13-ны өдөр айлчилж буй Вьетнамын Ханой хотын Намын хорооны дэд дарга Дан Дык Тоан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, хоёр хотын хооронд соёл урлаг, боловсрол, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт ойр дотно хамтран ажиллах боломжтойг талууд тэмдэглэв. 
Монгол, Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 64, Улаанбаатар, Ханой хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 
Холбоотой мэдээ