Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Улаанбаатар Травал экспо-2018” үзэсгэлэнг энэ сарыг 02, 03-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь “Жуулчин” ХХК, “Тэнгэр тревэл” ХХК, “Юнайтэд экспресс” ХХК болон “Мандан гялалзах нар” ХХК зэрэг аялал жуулчлалын 4 компанийг урин, Тайванийн эрүүл мэндийн аялалыг олон нийтэд сурталчлав.
Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, “Орчин цагт хүн бүр эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсч тэмүүлэх болсон учир эрүүл мэндийн аялал жуучлал нь аажмаар олон улсын хэмжээнд эрч хүчээ авч, хүмүүсийн сонирхож буй аялал жуулчлалын голлох чиг хандлага болон хувирч байна. Тайванийн уур амьсгал аялж жуулчлахад нэн таатай тул Монгол аялагчид хахир хүйтэн өвлийн улиралд хүйтэн цаг агаараас холдон, аялаж жуулчлахад хамгийн тохиромжтой юм. Тайванийн эмнэлгүүд маш чанартай, үнэ өртгийн хувьд харьцангуй хямд эмчилгээ оношилгооны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аялагчдын эрүүл мэндэд анхаарал тавих бүрэн боломжтой юм” хэмээв.
Тайванийн төлөөлөгчийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгч нарыг урин уулзалт зохион байгуулж, Тайванийн эрүүл мэндийн аялал болон анагаах ухааны хөгжлийн өнөөгийн түвшин зэрэг чиглэлээр мэдээлэл хүргэхийн зэрэгцээ аялал жуулчлалын компаниудад Тайванийн эмнэлгүүдийн олон улсын үйлчилгээний төвүүдтэй холбоо барих мэдээлэл өгч, Тайванийн эрүүл мэндийн аялалын хөтөлбөрийг аялагчдад санал болгохыг уриалсан юм.

Ж.Болор