"60 тэрбумын" гэх асуудлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнд мэдээлэл хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-19 15:37:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл хүргүүлжээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АТГ-т хандан "60 тэрбумын" гэх хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн, яагаад гэмт хэргийг шинжгүй болсон талаар тайлбар авахаар албан бичиг хүргүүлж мэдэгдэл хийсэн юм. Харин үүнд өгсөн УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэгийн хариултад "Таны мэдэгдэлд дурдсан “60 тэрбумын” гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашиглагдсан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан” хэмээжээ. 

Тэрбээр мөн Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын албан тоотууд бүхий албан бичгийг хавсарган Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн байна. 
 
Н.Туяа
Холбоотой мэдээ