Авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-17 14:57:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан байна.

Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн “Городок”, “4 дүгээр зөрлөг”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоодод 2018 оны долоодугаар сарын 14-ний өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томиллоо. Томилгоот албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулж орон нутгаар хот руу орж ирсэн тээврийн хэрэглүүдийг ариутган  халдваргүйжүүлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ