Алтан дарь овооны их тахилгын үеэр дарьгангын өв соёлыг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан дарь овооны их тахилгын үеэр Сүхбаатар аймгийн соёл урлагийн байгууллагууд хамтран уул усаа магтан дуулсан, ёс заншлаа хүндлэн дээдэлсэн, Дарьганга өв соёлоо хөхиүлэн дэмжиж сурталчилан таниулсан “Дарьганга өв соёл” арга хэмжээг танилцууллаа. Тусгайлан байгуулсан Дарьганга отогт ирсэн хүн бүр тэндээс Дарьгангын өв соёл, түүх, ёс уламжлалыг харах, мэдрэх боломжийг бүрдүүлжээ.

Дарьганга өв соёлын отогоор Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх зочилж, нутгийн түүх, өв соёлоороо бахархан бахдаж буйгаа хэлээд цаашид үзүүлбэр төдий байгаад өнгөрөх бус амьдрал ахуйдаа хэвшүүлэх, хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх тал дээр анхаарах хэрэгтэйг санууллаа. Мөн энэ өв соёлоо өнөөг хүртэл сурталчилж,бусдад таниулах ажлыг хийж буй урлаг соёлын салбарынханд талархал дэвшүүлж,амжит хүссэн юм.

Дарьгангын хошууны сумд өөр өөрсдийн онцлогийг харуулсан үзмэр үйлчилгээг наадамдад сонирхуулж байлаа. Баяндэлгэр сум Дарьгангачуудын идээ хоолны соёлыг харуулжээ. Нэрмэл архи, хайрсан хуймаг, сүүний хоолоор зочдыг дайлж байлаа. “Дарьгангачууд эртнээс зуны цагт сүүний хоол иддэг байсан. Энэ соёл одоо ч бий. Сүүний хоол бол хүний эрүүл мэндэд тустай, олон талын ач холбогдолтой, одоо соёлын маш том өв болоод байна шүүдээ. Ер нь манай монголчууд өвлийн цагт махан, зуны цагт цагаан хоолоо иддэг байсан. Сүүний хоол хийх жор их энгийн. Сүү, гурил, ус давс орно. Амтыг нь нэмэгдүүлэхийн тулд Дарьгангачууд бол гашилсан өрөм, хөмүүл, сорс хийдэг. Бид хоолондоо өөрсдийн дарж амталсан хөмүүлийг хийлээ. Зочид, наадамчид их амтархан идэж байна. Зарим нь анх удаа идэж байна, гоё хоол юм гэх хүмүүс ч байна.” гэж Дарьганга сумын Номын санч Г.Урнаа хэлэв.

Харин аймгийн Угсаатны зүйн музейн хамт олон Дарьгангын ахин давтагдашгүй өвөрмөц хийцтэй үзмэрүүдээ наадамчдад танилцууллаа. Гадаад, дотоодын жуулчдад тусгай хөтөлбөр, тарифаар үйлчилгээ үзүүлжээ. “Манайх 70 гаруй төрлийн үзмэртэй ирсэн. Дарьгангын алдарт дархчуулын урласан мөнгөн аяга,эмээл хазаар, хэт хутга зэрэг мөнгөн урлалын бүтээл, тухайн үеийн дархчуулын эдлэж хэрэглэж байсан багаж хэрэгсэл, хөрөг зураг зэргийг явуулын хэлбэрээр сонирхуулж байна.” гэдгийг Угсаатны зүйн музейн мэргэжилтэн Э.Уугантуяа ярилаа.

Дарьганга өв соёл арга хэмжээний бас нэгэн сонирхолтой хэсэг нь Дарьганга бэр гуйх ёсны нэг хэсэг болох “Үүдэн дарлага” –ын үзүүлбэр байлаа. Дарьгангачууд бэр гуйхаар ирж буй хүргэний талынхантай цэц булаалдахыг Үүдэн дарлага хэмээн нэрлэдэг. Хэрвээ хүргэний талынхан бэрийн талаас тавьсан асуултад хариулж чадахгүй бол үүдээ нээхгүй, дарж зогсдог. Энэ үед хүргэний талынхан хадганд боосон мөнгөн ембүүг тооноор шидэх бөгөөд гэр дотор оруулж чадвал тэд гэрлүү орж, шууд найрыг эхлүүлдэг. Үүдэн дарлагын энэ ёсыг аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид, Дарьганга сумын ардын авъяастнууд жүжигчилсэн хэлбэрээр иргэдэд сонирхуулсан юм. Одоо энэ ёсыг үйлддэг, мэддэг хүн ховор. Зөвхөн урлаг соёлынхоны дунд уран бүтээл хэлбэрээр үлдсэн тухай Жаахан шарга театрын найруулагч З.Далай үзүүлбэрийн үеэр хэлж байсан юм.

Дарьганга хувцасны соёл, Дарьганга марзай, Дарьганга тойромцог бүжиг гээд сонин содон олон үзүүлбэрийг энэ үеэр соёр урлагийнхан сонирхуулж, наадамчидтай хамтран дуулж, хамтдаа бүжиглэж байсан нь Алтан дарь овооны тахилгын үеэр болсон томоохон арга хэмжээ байлаа.

Т.Одончимэг