Сурах бичиг дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 13:57:31

Баянхонгор аймгийн ЕБС-ийн сурах бичгийн хангалт дутагдалтай байгаа нь “Номундалай”, “Эрдэм”, “Баян-Ойт” сургуульд хийсэн судалгаагаар гарчээ.

Тус сургуулиудад өмнөх оны хичээлийн жилд 2, 3 дугаар ангид нэг бүлэг төгсөөд энэ хичээлийн жилд 2 бүлэг болон нэмэгдсэний улмаас ихэнх сургуулиудад 2, 3 дугаар ангийн сурах бичиг дутагдалтай байна. Мөн дунд ахлах ангийн  сурах бичгийн хувьд сургуулийн номын сангаар дамжуулан нийт сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй олгодог байсан боловч энэ хичээлийн жилээс эхлэн 20-30 хувь болж буурчээ. Мөн суурь боловсролын сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотой сурах бичгийн дутагдал их байгаа аж.

Сурах бичгийн хангалтыг сайжруулах зорилгоор БСШУЯ-нд бага ангид дутагдалтай сурах бичгийн судалгааг гарган хүргүүлснээр 2 дугаар ангийн 40 багц, 3 дугаар ангийн 60 багц номыг татан авч дутагдалтай сургуулиудад хүргүүлсэн байна. Мөн дунд ангийн шинээр гарсан сурах бичгийн захиалгыг хэвлэлийн компаниудтай хийсэн бөгөөд ондоо багтаан татан авч, сургуулиудад хүргэхээр болжээ. 

Холбоотой мэдээ