Төлбөр тооцоог үндэсний валютаар хийдэг болохоор бэлтгэж байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-08-12 14:05:52
АНКАРА. /РИА Новости/. Турк улс Орос, Хятад, Украин, Иран зэрэг худалдааны томоохон түншүүдтэйгээ төлбөр тооцоог үндэсний валютаар хийдэг болохоор бэлтгэж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
 
Импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг Туркийн хувьд хоёр дахин нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа Туркийн үндэсний валют лирийн ханш ихээхэн унасан юм.
 
“Европын орнууд долларын дарамтаас ангижрахыг хүсэх юм бол Турк улс тэдгээртэй бас үндэсний валютаар төлбөр тооцоо хийж эхлэхэд бэлэн байна. Дэлхийд эдийн засгийн дайн зарласан дэг журам тогтоох болон хориг арга хэмжээ нэвтрүүлнэ гэсэн сүрдүүлгээр улс орнуудад дарамт үзүүлэхийг Турк улс хүлээн зөвшөөрөхгүй. Туркийн эсрэг дайсагнасан бодлого явуургүй байх бөгөөд аливаа үйлдэлд бид зохих хариуг нь барина. Сири болон Иракийн асуудлаар баримталж буй бодлогоо Турк улс өөрчлөхгүй” гэж Эрдоган онцлон тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ