БТСУХ: Бүх ард түмний спортын XV наадмын шигшээд баг, тамирчид 561 багц медалийн төлөө өрсөлдөнө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний спортын XV зуны наадмыг энэ жил улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр зохион байгуулжээ. Шигшээ тэмцээн 9 дүгээр сарын 8-19-нд Улаанбаатар хотноо болж, 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.
1003 дня