Гахайн махан бүтээгдэхүүнээр үйлчилж буй байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна
Увс /МОНЦАМЭ/. Он гарсаар Төв, Булган, Дундговь аймагт гахайн гоц халдварт мялзан өвчин гарч, хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Увс аймагт гахайн мах, махан бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа цэг, цех, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг өгөх, уг өвчний шинж тэмдгийг илрүүлэх хяналт шалгалтын ажил хийж байна.
2328 дня