Зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-22 10:04:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 22-ны 12:00-15:00 цагийн хооронд зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг  түр хугацаанд хязгаарлах тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдэгдлээ.


Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 12:00-15:00 цагт Мөрөн-Тэлмэнгийн 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах ажил хийх тул ийнхүү заасан хугацаанд Говь-Алтай аймгийн төвийн Баяншанд, Баянхайрхан, Харзат, Жаргалант багууд болон бусад бүх сумын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орох ажээ. Иймд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж хамтран ажиллахыг “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-аас мэдээлэв.


Связанные новости