Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ энэ сарын 8, 9-нд татан авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ 
                                                                    Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдээ хоёрдугаар сарын 8, 9-нд татан авна хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдээ татан авах ажиллагааг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар болжээ. Мөн хурлаар хоёрдугаар сарын  10-ны 18.00 цагаас 21-ний 18.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад үйлчилгээний газар ажиллахгүй гэдгийг мэдэгдлээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    