“Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс иргэдэд дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-10 11:38:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан өрх толгойлсон эмэгтэйчүүд болон олон ам бүлтэй амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд хүнсний багц, дулаан хувцсаар дэмжлэг үзүүллээ. 


Энэ хүрээнд тус аймгийн Есөнбулаг сумын зорилтот бүлгийн 9 өрхийн 49 иргэн, 31 хүүхдэд дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүнийг гардуулан өгсөн юм.

“Эмэгтэйчүүдийн зөвлөл” нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд болон иргэдэд тусламж хүргэх “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриатай сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Связанные новости