Цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-03-01 20:09:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-нд нутгийн баруун өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай, 3,4-нд зарим газраар, 5-нд Алтайн салбар уулсаар цас орж, цасан шуурга шуурахыг малчид, тээвэрчдэд анхаарууллаа.


Түүнчлэн энэ сард агаарын дундаж температур Говь–Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна хэмээн холбогдох албанаас мэдээлэв. Харин хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна хэмээн тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.

Энэ сарын нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэн байх ба нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр салхи 18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй тухай мөн мэдээлсэн юм.


Связанные новости