Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-02 22:23:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай-Улаанбаатар-Говь-Алтай чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхэлнэ.


Улсын Онцгой комиссын болоод Засгийн газрын шийдвэрийн дагуу хот хоорондын автозамын хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор дээрх чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ хэмээн Говь-Алтай аймгийн Автотээврийн төвөөс мэдээллээ. Иймд иргэд, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж үйлчлүүлэхийг анхаарууллаа. Эхний автобус гуравдугаар сарын 3-ны 15:00 цагт тээвэрлэлт хийнэ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн зөвлөмжийг хүргэсэн юм. 

  •  Говь-Алтай-Улаанбаатар чиглэлд зорчих иргэд Автотээврийн төвийн кассаар үйлчлүүлж, тасалбар бичүүлнэ.
  •  Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд зорчих иргэд https://www.transdep.mn/ сайтаар хандаж тасалбар бичүүлнэ.
  •  Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд зорчих иргэд PCR шинжилгээнд хамрагдаж, 72 цагийн дотор зорчино.
  •  18 хүртэлх насны хүүхэд заавал эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчино.
  •  Тасалбар бичүүлэх зорчигч иргэний үнэмлэх бичиг баримттай ирнэ.
Связанные новости