Нялхсын эндэгдэл 4.1 хувиар өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-15 12:40:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний гурван сарын байдлаар нялхсын эндэгдэл 7 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 21.7 промиль болж өнгөрсөн оноос 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.


Харин нас баралтын нийт 71 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос гурван тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нас барсан хүний 62.0%, нь эрэгтэй, 38.0 хувь нь эмэгтэй байна. Тэдгээрийн 25.4% нь эмнэлэгт нас баржээ. Нийт нас баралтын 17 буюу 23.9%-ийг хорт хавдрын, 14 буюу 19.7 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Связанные новости