Дорноговийн зохиолчдын бүтээлийн дээжээс гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-26 10:28:16

Дорноговь /МОНЦАМЭ/.  Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ сарын 25-нд аймгийн номын сан болон Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзан номын сангийн фондыг арвижуулах зорилгоор Дорноговь аймгийн зохиолчдын бүтээлийн дээжээс гардууллаа.

Энэ удаа төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмидын “Туулайн тал”, Монгол Улсын СГЗ зохиолч Ш.Гүрбазарын “Бодь гөрөөсний зүүд”, А.Шартолгойн “Говийн ноён гэгээний тууль” боть, уран бүээлч Х.Энхтайваны “Дорноговь аймгийн байгалийн гайхамшиг” зэрэг бүтээлийг бэлэглэв.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт  Номын сангийн номын фондыг нэмэгдүүлж үйлчилгээг цахимжуулж, соёл, урлагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, музейн сан хөмрөгийг баяжуулах  орон нутгаас төрөн гарсан зохиолчид, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах, тэдгээрийг дэмжин ажиллах зорилт дэвшүүлсэн аж.

Цаашид номын сангийн номын фондыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд аймгийн Төв номын санд  таван сая,  ерөнхий боловсролын сургуулиудад 1,5 сая хүртэлх төгрөгийн номын дэмжлэг үзүүлэхээр боллоо. 


                                                                                                                                                                                    Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ