АНУ Украинд 2 эргүүлийн хөнгөн хөлөг онгоц шилжүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-26 14:36:57

МОСКВА. /РИА Новости/АНУ-ын эргийн хамгаалалтын албаны ашиглахаа больсон “Айленд” ангиллын 2 эргүүлийн хөнгөн хөлөг онгоцоо Украины Тэнгисийн цэргийн хүчинд өгөхөөр болжээ.


Drummond (WPB-1323) болон Cushing (WPB-1321) хөлөг онгоцуудыг Украины талд дамжуулан өгөх ёслол энэ сарын 27-нд Балтиморт  болох бөгөөд уг ёслолын ажиллагаанд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко оролцох аж.


АНУ-ын эргийн хамгаалалтын алба 1985-1992 онуудад "Айленд" ангиллын 49 эргүүлийн хөлөг онгоц авч байжээ. “Drummond болон “Cushing” завь 1988 онд баригдаж байсан аж. Өмнө нь ийм хөлөг онгоцуудыг Гүрж болон Коста-Рика улсуудад шилжүүлэн өгч байжээ.


Хар тэнгисийн сав газар дахь нөөц боломжуудыг бэхжүүлэх зорилгоор Украины эрх баригчид Америкийн хөнгөн хөлөг онгоцнуудаас авах хүсэлтэй байна гэж АНУ-аас Украинд суугаа элчин сайд Валерий Чалый өнгөрсөн 8 дугаар сард мэдэгдэж байсан аж. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ