Усны сав газрын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-04 09:48:00

Булган /МОНЦАМЭ/. “Булган аймгийн ус, рашааны ашиглалт хамгаалалт, төлбөр төвлөрүүлэлтийн туршлага, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт сав газрын захиргаадын нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг 10 дугаар сарын 04-нд Булган аймагт эхэллээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй уулзалт хэлэлцүүлэгт улсын хэмжээний 21 сав газрын захиргаадаас гадна тус аймгийн Хануй рашааныг түшиглэн үйл ажтиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж.

Булган аймгийн туршлагад суурилсан ус рашаан усны нөөц ашиглалт, төлбөр төвлөрүүлэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлж, түүнтэй уялдуулан цаашдын төлөвлөлтийг хийх, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөд тусгасан арга хэмжээний хэрэгжилт, салбар дундын уялдааг сайжруулахад  уулзалт хэлэлцүүлгийн зорилго чиглэнэ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн С.Алтанзул ярилаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ