Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-04 13:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглосон, 2018 онд үйлдвэрлэсэн Япон улсын Ниссан урбан маркийн түргэн тусламжийн автомашиныг гардуулж өглөө.


Энэхүү автомашиныг хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү гардуулав. Замын-Үүд сум нь 20 мянган гаруй оршин суугчтай, түр болон явуулын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өдөрт 50-60 хүн үйлчлүүлдэг. Алсын дуудлага нь 100-200 км зайтай байдаг байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэхүү автомашин нь түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн хувь нэмэртэй бөгөөд хүнд өвчтөн тээвэрлэхэд хамгийн тохиромжтойг онцолсон юм.

Холбоотой мэдээ