Ханбогдчууд гар хадлан бэлтгэж малчиддаа хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-05 15:48:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумынхан хадлан бэлтгэж малчиддаа хүргэж байна.

Гар хадлан их хэмжээгээр бэлтгэхээр Ханбогд сумын ЗДТГ-аас албан байгууллагууддаа уриалж зохион байгуулж буй бөгөөд  байгууллага тус бүр нэг хүний 20 кг өвс бэлтгэж малчин өрхүүдэд хүргүүлжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 14 байгууллагын 287 алба хаагч нийт 5,6 тн өвс бэлтгэж 11 малчин өрхөд өгсөн байна. Мөн аймгийн албан байгууллагууд ч хадлан бэлтгэж байгаа юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ