ОБЕГ-ын жүдочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-11 15:30:17

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин суманд Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаагийн нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн  10 дугаар сарын 8-10-нд амжилттай болж өндөрлөлөө.


Энэхүү тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор ахлуулсан таван тамирчин оролцсноос 55 кг-д  У.Даваасүрэн алтан медаль, 66 кг-д Ч.Нямтөгс, 73 кг-д Б.Алтаншагай нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Тэмцээнд 23 байгууллагын 450 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ.

Холбоотой мэдээ