Эцэг, эхчүүд сургуулийн ойролцоо эргүүл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-12 12:18:53

Ховд /МОНЦАМЭ/ Хүүхдүүд хичээлдээ явах замдаа зам, гарцаар хөндлөн гарахад тусалж, тэдний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн төвийн Жаргалант сумын сургуулиудын эцэг, эхчүүд замын уулзварууд дээр эргүүл хийж байна.

Ховд аймгийн төв Жаргалант сумын сургуулийн орчимд эцэг эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07.30-13.30, 13.30-19.00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийж байгаа юм. Эргүүлд гарахдаа замын хөдөлгөөний дүрэм зохицуулах ногоон хантааз өмсөж, сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх, хичээл орох болон тарах цагуудад замын хөдөлгөөнийг зохицуулж байна.

Энэхүү зохицуулалт хүүхдүүд гэлтгүй ахмадууд, өндөр настнууд, зорчигчдыг зам хөндлөн гарах үед осол гэмтлээс хамгаалах чухал арга хэмжээ болж байна.

 

                                                                                                                                                 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ