Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд үерийн хамгаалалтын түр суваг байгуулж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-10-15 11:02:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Түлш эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах команд штаб, Дархан сумын гамшгаас хамгаалах команд штабын сургууль 2018 оны 10 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд дадлага ажлыг эхлүүлэн өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө 15 дугаар багийн 9 дүгээр хэсэгт буусан шар усны үерийн улмаас үүссэн хүндрэлийг арилгах ажиллагааг зохион байгуулж, үерээс хамгаалах 400м түр суваг татаж байна.

Ажиллагаанд 11 техник хэрэгсэл, мэргэжлийн ангийн 140 гаруй бие бүрэлдэхүүн хүрз бусад багаж зэвсэглэмжтэй оролцож бүтээн байгуулалтыг хотынхоо ойн өдрийг тохиолдуулан хийж байгаа юм. Ажиллах хүчний тухайд Дархан-Ус суваг ХК, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ажилчид оролцож байна.

Ирэх хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү үерийн хамгаалалтын түр сувагчлалыг байгуулж байгаа ажЦаашид тус хэсэг үерийн сувагчлал бий болгох, үерийн даланг сэргээн засварлах ажлыг бий болгох үүднээс Шадар сайдад хүсэлт тавьж улсын төсөвт төсвийг суулгаж өгөхийг хүссэн байна. Хэрэв төсөв батлагдвал ирэх зун Дархан сумын 15-р багт байрлах үерийн даланг сэргээн засах, шинэчлэх ажил хийгдэнэ.

Түүнээс урьтаж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ийнхүү сувагчлалыг хийж байгаа юм.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ