Спортын сэтгүүлчид спорт цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-25 09:51:20

Дархан-Уул \МОНЦАМЭ\.Спортын сэтгүүлчид Дархан-Уул аймагт ажиллаж дэлхийн стандартад нийцсэн, 2200 хүний суудал бүхий "Спорт цогцолбор"-ын ажилтай танилцсан юм. Спорт цогцолборын барилгын ажилд зориулж энэ оны улсын төсөвт 4,7 тэрбум төгрөгийг тусгажээ. Аравдугаар сарын 23-ны байдлаар  барилгын ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-ийн инженер Е.Энхцацрал хэлэв.

Мөн халаалт дулаанаа хүлээн авахад бэлэн болсон бөгөөд барилга доторх бүтээн байгуулалтууд өвөл ч зогсолтгүй үргэлжлэх ажНийт 21,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус барилгын зураг төслийг 2006 онд хийсэн бөгөөд  орчин үеийн шаардлагад нийцсэн интерьер, загвартайгаар байгуулахын тулд гурван блок барилгын зураг төслийг шинээр хийж байгаа ажээ.

2013 онд УИХ-ын 63 дугаар тогтоолоор тус цогцолборын барилгын санхүүжилт царцаагдсан байдаг. Харин 2016 оноос Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд анхаарч, хамтран ажилласны үр дүнд шаардлагатай санхүүжилтийг үе шаттайгаар улсын төсөвт тусгуулж, царцаагдсан барилгын ажил урагшилсан талаар УИХ-ын гишүүн Болдын Жавхлан ярьсан юм.

Ирэх онд ашиглалтад орох 20,000 м.кв талбай бүхий цогцолборт 2,200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрийн урттай усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө, бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна.

Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхим баригдаж байгаа нь аймаг, улсын төдийгүй олон улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх юм.
Энд дасгалжуулагч багш нар, эмч мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнууд зэрэг урьдчилсан байдлаар 76 орчим ажлын байр бий болох талаар холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээл
лэв.Ийнхүү Монголын спортын сэтгүүлчид анх удаа Дархан хотноо уулзаж Дарханд төдийгүй Монголдоо томоохонд тооцогдох спорт цогцолборын барилгын үйл ажиллагаатай танилцлаа.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ