Өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-12 17:27:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 848 454,147.00 төгрөгийн үнийн дүн бүхий 387,184 ширхэг хувьцаа арилжсанаас 5 компанийн хувьцааны ханш өсөв.


Тодруулбал 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хуртай" ХК-ийн  DAO 15.00 хувиар, "Ремикон" ХК-ийн RMC хувьцаа 6.63 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" ХК-ийн EER хувьцаа 10.48 хувиар,  "Дархан Нэхий" ХК-ийн NEH хувьцаа 4.76 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 706,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6,668 ширхэг ЗГҮЦ арилжив. Энэ өдөр "TOP 20" индекс 0.29 хувиар буурч 20500.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,412,014,695,422.76 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ