Төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байна гэж үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-11-14 17:19:01

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд нийт 24 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тус аймгийн ИТХ-аас баталжээ. Өнөөдөр дээрх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах өдөрлөгийн үеэр үр дүн сайн байгааг Дорнод аймгийн удирдлага онцоллоо.

Дорнод аймаг цаашид хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал үйлчилгээ, эрдэс баялаг, уул уурхайн салбартаа голлон тулгуурлаж хөгжихөөр хэтийн зорилтоо тодорхойлсон. Үүний тулд юун түрүүнд орон нутгийн төсвийн орлого, эдийн засгийн өсөлтийг нэмэх шаардлага урган гарч байгаа юм. Тийм учраас шаардлагатай төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, эхнээсээ бодит үр дүнгээ өгч эхэлсэн нь энэ. Тухайлбал, аль ч салбарт бодлого барьсны үр дүнд Дорнод аймгийн эдийн засгийн үзүүлэлт хоёр жил дараалан өсөлттэй гарч, хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн, ЭЕШ-ын дүнгээр тав дахь жилдээ улсад тэргүүлсэн зэргийг дурдаж болно.

Төсөл хөтөлбөрүүдийг нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг, эүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт урт болон богино хугацаагаар хэрэгжүүлж, улс, орон нутгийн төсвөөс тодорхой хөрөнгө тусган ажиллаж байна.


Холбоотой мэдээ