Хандгайтын боомтоор зорчих Тува иргэдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-17 15:43:00

   Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува улсын иргэд Хандгайтын боомтоор зорчих хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр талдаа 58 мянга орчим иргэд тус хилийн боомтоор зорчин өнгөрсөн аж. Өнөөдрийн байдлаар гэхэд хоёр талдаа нийлээд 300-500 орчим иргэн зорчиж байгаа нь өмнөх үетэй харьцуулбал хамаагүй өндөр үзүүлэлт байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад зарим үед энэ тоо нэмэгддэг аж.

“ОХУ-ын Тува улсын иргэдийн хувьд Улаангом хотыг чиглэсэн урсгал хөдөлгөөн 2018 онд эрс нэмэгдсэн бөгөөд оны эцэс гэхэд хоёр талдаа зорчих иргэдийн тоо 70 гаруй мянгад хүрч өмнөх оноос 5-6 мянгаар нэмэгдэх хандлагатай байна. Боршоо хилийн боомтоор зорчиж байгаа Тува иргэдийн хувьд ихэвчлэн жуулчин гэсэн ангилалаар бүртгэгддэг боловч гол зорилго нь хувь хэрэгцээний худалдан авалт хийхээр ирдэг. Улаангом хотод худалдаа наймааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гол үйлчлүүлэгч  нь Тува иргэд юм” хэмээн Гадаадын иргэн харъяатын газрын баруун бүсийн газрын хяналтын улсын байцаагч Х.Адьяа хэлээ.

 

 

Холбоотой мэдээ