Хуситууд пуужингийн цохилтоо зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-19 10:33:55

САНА. /BBC/. НҮБ-аас гаргасан гал зогсоох уриалгын дагуу Йемений Хуситууд Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэлд өгөх пуужингийн цохилтоо зогсоосон байна.


Гурван жилийн турш үргэлжилж, дэлхийн хамгийн аймшигт хямралыг үүсгэсэн уг дайныг дуусгавар болгохын тулд НҮБ ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Дайны улмаас олон мянган хүн амь үрэгдсэний зэрэгцээ олон сая йемен иргэн өлсгөлөнгийн ирмэгт тулж ирээд байгаа юм.


Хуситуудын Хувьсгалын дээд хорооны дарга Мохаммед Али аль-Хутийн мэдэгдсэнээр, НҮБ-ын төлөөлөгч Мартин Гриффитстэй гэрээ байгуулсны дараа цохилтуудаа зогсоох шийдвэрийг гаргасан аж. Мөн Саудын Араб тэргүүтэй эвсэл энх тайвныг тогтоохыг хүсэх аваас гал зогсоох хэлэлцээрийг өргөжүүлэхэд бэлэн байна гэж нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ