Усан спорт сургалтын төв хэвийн ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-20 15:17:03

Дорноговь /МОНЦАМЭ/. Хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь  доголдож зогсоод байсан Сайншанд сумын усан спорт сургалтын төв  11 дүгээр сарын 14-нөөс   эхлэн дахин хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуус хүүхдүүдэд спорт,  бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох,, эрүүл мэндийг дээшлүүлэх зорилгоор 2018 онд барьсан усан спорт сургалтын төвд бүх насныхан хичээллэх  боломжтой.

Барилгын ажлыг орон нутгийн 1,3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Баян могод" ХХК 2018 онд хийж гүйцэтгэсэн. Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцан ажилладаг бөгөөд усчин аврагч, багш, дасгалжуулагч, үйлчлэгч гээд 10-аад орон тоотой ажилладаг.

Сонирхсон иргэд Усан спорт сургалтын төвд долоо хногт 3-4 удаа хичээллэх бөгөөд төлбөр нь хичээлэх нөхцлөөс хамаарч сардаа дунджаар 60 орчим мянга болох аж. 

Холбоотой мэдээ