Иванка Трамп албан ажилдаа хувийн цахим шуудан ашиглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 16:24:30
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. Иванка Трамп Цагаан ордны албан ёсны ажилд хувийн цахим шуудан ашигласан байна гэж албаны хүмүүс мэдээллээ.


Түүний хувийн цахим шууданд шалгалт хийж, Засгийн газрын албаны хүмүүстэй хувийн цахим шуудангаараа дамжуулан харьцаж байсныг тогтоосон байна.


Харин түүний өмгөөлөгч уг асуудлаар мэдэгдэл хийхдээ, Иванка Трамп албан ёсны дүрэм журамтай танилцахаасаа өмнө эдгээр цахим шууданг илгээсэн гэж хэлжээ.


Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албаны ажлыг цахим шуудангаараа хийж, АНУ-ыг аюултай байдалд оруулж байна гэж 2016 онд түүний аав Д.Трамп Хиллари Клинтоныг буруушааж байсан билээ.


"Иванка Трампын цахим шууданд голдуу арын албаны буюу нууцлалтай, хувийн мэдээлэл хадгалагдсан байна. Эдгээрийн зарим нь Холбооны улсын бүртгэлийн дүрмийг зөрчсөн байх магадлалтай мэдээлэл юм" гэж “Washington Post” сонинд мэдээлжээ.



 


Холбоотой мэдээ