Пиротехникийн хэрэгслээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-07 12:50:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас сар бүр болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд мэдээ мэдээлэл өгөх зорилгоор өдөрлөг явуулдаг уламжлалтай. Энэ сард болох шинэ жилийн баяртай холбогдуулан Дархан сумын багуудын иргэдэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг зөв, аюулгүй хэрэглэх зааварчилгааг өгч байна. Энэ өдөр Дархан сумын 13 дугаар багийн 45 иргэнд дараах чиглэлээр мэдээ мэдээлэл өгчээ.

 Үүнд: 
1. Галын аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн иргэний хүлээх үүрэг, хариуцлагын талаар
2. Цахилгаан хэрэгслийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах
3. Пиротехникийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах
4. Галд өртсөн хүнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар тус тус танхимын сургалтыг зохион байгуулж гарын авлагаар хангажээ.
Сургалт мэдээллийн дараа өдөрлөгийн арга хэмжээнд ирсэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн тус багийн Засаг даргад хүлээлгэн танилцуулсан
ажТодруулбал пиротехникийн хэрэгслийг хүүхэд багачуудад худалдаалахгүй байх тал дээр анхаарал хандуулах, орон сууц хорооллын дунд хэрэглэхгүй байх зэрэг аюулгүй ажиллагааны талаар санал хүсэлт хүргүүлжээ.

Аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас гараа болон нүүр биеийн бусад хэсгээ гэмтээсэн тохиолдол аймгийн хэмжээнд урд өмнө нь бүртгэгдэж байсан юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд томоохон худалдааны төвүүдэд зөвхөн зөвшөөрөл авсан иргэд пиротехникийн хэрэгсэл худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар Дархан зах, Олон улсын худалдааны төв, Дархан Номин агуулах худалдаа, Дархан Их дэлгүүр зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж эхлээгүй байгааг Онцгой байдлын газраас мэдэгдлээ.
Мөн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн автомашин, аврах багаж, техник тоног төхөөрөмжийг сурталчлан танилцуулсан байна.

 


 

Холбоотой мэдээ