ӨВӨРХАНГАЙ: Эрэн хайх, аврах бүлэг “Зил-131” автомашинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-02 15:42:17

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос Хужирт сумын Эрэн хайх, аврах бүлэгт “Зил-131” автомашин шийдвэрлэж өгснийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус суманд ажиллах үеэрээ хүлээлгэн өглөө.


“Өнгөрсөн өвөл Өвөрхангай аймгийн хангайн сумдаар цас ихтэй байснаас Хужирт сумын Эрэн хайх, аврах бүлэг 2024 он гарсаар аврах ажиллагааны 30 гаруй дуудлагаар явж, 400 гаруй хүний амийг авран хамгаалсан. Мөн малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан. Гамшиг ослын дуудлагын үеэр үүрэг гүйцэтгэхэд туулах чадвар сайтай унаа хэрэгтэй байдаг” хэмээн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, онцгой байдлын дэслэгч Б.Баярсайхан хэллээ.  


Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор “Эрэн хайх, аврах бүлэг”-ийг Хужирт суманд байгуулж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2022 онд албаны шинэ байртай болгож байв. Тус бүлэг нь хил залгаа хоёр аймгийн зургаан сумын 30 мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ