ӨВӨРХАНГАЙ: Төрийн өмчийн 165 гаруй машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-03 17:46:00

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх болгож солих ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.


Өвөрхангай аймагт нийт 23600 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 290 машиныг төрийн өмчийн 193 байгууллага эзэмшиж байна. Тэдгээрээс 165 гаруй машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр болгожээ. Аймгийн Засаг дарга И.Доржсүрэн уг ажлыг удаашралтай байна хэмээж, үлдсэн 130 автомашины дугаарыг цэнхэр дэвсгэрээр солих ажлыг 10 хоногийн хугацаанд гүйцэтгэхийг Авто тээврийн газрын удирдлагад үүрэг болголоо.


Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд ийм машинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, баар ресторан, дэлгүүр хэсэх зэргээр хувийн ажлаа амжуулсан тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хариуцлага тооцох юм. 

 

Холбоотой мэдээ