ӨВӨРХАНГАЙ: Хөтөлбөрт шалгарсан сурагчид Герман улсад 14 хоног суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-05 11:43:34

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн “Номын гүүр” англи хэлний сургалтын төв ХБНГУ-ын Бавари мужийн Эрлангин хотын Фраконион ахлах сургуультай хамтран “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.


Гурав дахь удаагаа хэрэгжүүлж байгаа тус хөтөлбөрт Арвайхээр сумын 1 дүгээр сургууль, Мэргэд сургуулийн 9-11 дүгээр ангийн найман сурагч шалгарч, өнөөдөр Герман улсыг зорьж байна. Тэд 14 хоногийн хугацаанд Франконеон ахлах сургуульд суралцаж, тус улсын түүх соёл, зан заншил, их дээд сургуультай танилцах ба герман гэр бүлд амьдрах юм.



Сурагчдыг аймгийн Засаг дарга И.Доржсүрэн хүлээн авч уулзан мөнгөн дэмжлэг үзүүлж, Герман улсад сурч мэдсэнээ орон нутгийнхаа үе тэнгийнхэнд түгээн дэлгэрүүлэхийг захиж, амжилт хүслээ. Эдгээр сурагчид англи хэлний мэдлэгийн түвшин, төсөл хөтөлбөрийг удирдан манлайлах чадвар, сайн дурын ажилд идэвхтэй хамрагддаг зэрэг шалгуураар хөтөлбөрт шалгарчээ. 

Холбоотой мэдээ