Японы Гран Прид М.Ферстаппен түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-04-08 11:08:47

СҮЗҮКА, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /TASS/. "Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх гараа буюу Японы Гран Прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ. 


Түүний багийн анд Мексикийн нисгэгч Серхио Перез хоёрдугаар байрт шалгарчээ. Гуравдугаар байрыг “Феррари” багийн испани нисгэгч бага Карлос Сайнц эзэлсэн байна. 


Уралдааны эхний тойрогт “Visa Cash App RB” (хуучин нэр нь “Альфа Таури”) багийн австрали нисгэгч Даниел Риккардо, “Уильямс” багийн гишүүн, Тайландын уралдаанч Александр Албон нар мөргөлджээ. Хоёр тамирчин хоёулаа уралдааныг орхисноор зам дээр улаан тугнуудыг хатгаж, уралдааныг дахин эхлүүлжээ.


Нийт дүнгээр дэлхийн гурван удаагийн аварга Ферстаппен 77 оноогоор тэргүүлж байна. Хоёрдугаарт Перез (64 оноо), гуравдугаарт "Феррари" багийн монако нисгэгч Чарльз Леклерк (59) оржээ.  Харин “World Constructors' Championship” (WCC)-ийн цомд  "Ред Булл" тэргүүн байрт (141 оноо) бичигдэж байгаа бол шилдэг гуравт “Феррари” (120), “Макларен” (69) багууд багтаж байна.


"Формула-1"-ийн дараагийн Гран При энэ сарын 19-21-ний өдрүүдэд Хятад улсад болно. 

Холбоотой мэдээ