Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-16 11:05:05

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /Azertac/. Америкийн кино зохиолчдын холбооны (Writers Guild of America) шагнал гардуулах ёслол Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад болж, шилдгүүдээ тодруулжээ. 


Найруулагч Александр Пэйний ээлжит бүтээл болох “The Holdovers”, Корд Жефферсоны “American Fiction” кинонууд "шилдэг эх зохиол", "шилдэг кино зохиол" шагналуудыг тус тус хүртсэн байна. Инээдмийн цувралын шилдэг зохиол шагналыг “The Bear”, драм цувралын шилдэг зохиол шагналыг “Succession”, шинэ цувралын шилдэг зохиол шагналыг “The Last of Us”, богино хэмжээний цувралын шилдэг зохиол шагналыг “Rumble” кино тус тус хүртлээ.


Энэ оны шагнал гардуулах ёслолыг Холливүүдын кино зохиолчдын ажил хаялтын улмаас дөрөвдүгээр сард болгон хойшлуулсан юм. Америкийн кино зохиолчдын холбооны шагналыг 1949 оноос өнөөг хүртэл кино, телевиз, радиогийн шилдэг бүтээлүүдэд жил бүр олгож байна.

Холбоотой мэдээ