Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж, төсөв хэмнэхийг зорьж байна
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
251天